
EBC Санхүүгийн Групп iFX EXPO 2025 арга хэмжээнд оролцож, LATAM бүс нутаг дахь оролцоогоо бэхжүүллээ
EBC Латин Америкийн хурдацтай хөгжиж буй хөрөнгө оруулагчдын хэрэгцээнд нийцсэн шийдлүүдийг онцолж байна.
MEXICO, April 23, 2025 /EINPresswire.com/ -- EBC Санхүүгийн Групп iFX EXPO LATAM 2025 арга хэмжээнд дэлхийн бодлогын удирдагч, санхүүгийн технологийн салбарын төлөөлөгчид, бүс нутгийн брокеруудтай хамтран оролцож, Латин Америк хэрхэн илүү ухаалаг, хүртээмжтэй байдлаар дэлхийн зах зээлд оролцох боломжтой талаар хэлэлцлээ.
Мексикт жижиглэн арилжаа эрхлэгчдийн зах зээлд нэвтрэлт 10%-иас доогуур байгаа энэ үед, EBC итгэлцэл, хүртээмж, санхүүгийн боловсролын ач холбогдлын талаар гүнзгий хэлэлцэж, мэдлэгтэй, итгэлтэй арилжаачдын дараагийн үеийг төлөвшүүлэхэд чиглэсэн харилцаа, хэлэлцүүлэгүүдийг удирдав.
EBC -ийн Мексикт нэвтэрч буй энэхүү мөч чухал үе шаттай давхцаж байна. Латин Америкт өөрийн санаачилгаар арилжаа хийж эхлэх болон уламжлалт бус хөрөнгө оруулалтын хэлбэрүүдэд сонирхол нэмэгдэж байга энэ цаг үед энэхүү экспо нь олон төрлийн зал зээлийн оролцогчидтой. Туршлагатай мэргэжилтнүүдээс эхлээд шинэ арилжачид хүртэл холбогдох үнэт боломж болсон. Тэдний санал бодол бүс нутгийн нөхцөл байдалд дэлхийн эдийн засгийн чиг хандлага хэрхэн нөлөөлж байгааг онцолсон хэлэлцүүлэгүүдийг улам баяжуулсан юм.
Тогтворгүй үед айдсаар бус стратегиар даван туул
iFX EXPO арга хэмжээний үеэр EBC Санхүүгийн Групп (UK) ХХК-ийн Гүйцэтгэх захирал Дэвид Барретт “LATAM болон дэлхийн зах зээлийн 2025 оны төлөв” сэдэвт хэлэлцүүлэгт оролцож, бүс нутгийн болон олон улсын зах зээлийг тодорхойлж буй гол хүчин зүйлс болох валютын хэлбэлзэл, хүүгийн хувь хэмжээний өөрчлөлт, геополитикийн тодорхойгүй байдал зэрэг сэдвээр ярилцлаа. “Сүүлийн үеийн зах зээлийн савлагаа бидэнд уян хатан байдал, дасан зохицох чадвар урьдынхаас илүү чухал болсныг сануулж байна” хэмээн Барретт хэллээ. “Хэлбэлзлээс айх хэрэггүй. Харин ойлгож, сахилга баттайгаар удирдах нь чухал. EBC зах зээл тогтворгүй байхад ч итгэлтэй шийдвэр гаргахад туслах хэрэгслүүд болон боловсролыг арилжаачдад хүргэхэд төвлөрдөг.”
Барреттын оролцоо EBC-ийн Латин Америкийн зах зээлд илүү гүнзгий оролцох сонирхлыг онцолж байв. Зөвхөн арилжааны платформ нийлүүлэгч бус, харин макро эдийн засгийн мэдлэг болон суралцах орчныг бий болгогч байдлаар. Зах зээлийн хэлбэлзэл улам бүр давамгайлж буй өнөөгийн нөхцөлд EBC арилжаачдыг урт хугацааны стратеги, үзэл баримтлалаар хангаж, зах зээлийн түрүүлж сэтгэдэг, мэдлэгтэй хөрөнгө оруулагчид байхад дэмжлэг үзүүлж байна.
Тогтворгүй зах зээлд ухаалгаар арилжаалах
"E-Trading Outlook 2025: Өсөх үү, уруудах уу?" сэдэвт хэлэлцүүлгийн үеэр EBC Санхүүгийн Группийн Мексик дэх салбарын менежер Диего Соса хөрөнгө оруулагчид хэрхэн зах зээлийн савалгаа, Мексик ба АНУ-ын хоорондын худалдааны зөрчилдөөний үед өөрийн байр сууриа хадгалж чадах талаар өөрийн байр суурийг хуваалцлаа.
“Мексик болон АНУ-ын хоорондын худалдааны зөрчил, зах зээлийн савалгаатай орчинд хөрөнгө оруулагчид өөрсдийгөө хамгаалах стратегийн хэрэгслүүдтэй байх нь маш чухал. Contracts for Difference (CFDs) зэрэг хэрэгслүүдийг сахилга баттайгаар ашигласнаар урьдчилан таамаглахын аргагүй өөрчлөлтөд хурдан бөгөөд хэт сэтгэл хөдлөлгүйгээр хариу үйлдэл үзүүлэх боломжтой. Гол нь макро эдийн засгийн шинжилгээ болон эрсдэлийн менежментэд суурилсан мэдээлэлтэй стратеги хэрэгтэй.”
Түүний энэхүү тайлбар EBC-ийн арилжаачдад зориулсан боловсрол, эрсдэлд суурилсан стратеги, зах зээлийн өөрчлөлтөд дасан зохицох боломжийг нэмэгдүүлэх хэрэгслүүдийг чухалчилж буйг онцолж байв.
Соса мөн Латин Америкийн хөрөнгө оруулагчид улам бүр нарийн, боловсронгуй стратеги сонирхож байгааг онцолсон юм.
“Бид хөрөнгө оруулагчид төрөлжсөн хэрэгсэл, олон төрлийн хөрөнгийн стратегид илүү их анхаарч байгааг харж байна. Тэдэнд зөвхөн нэвтрэх эрх хангалтгүй, харин ухаалаг нэвтрэх боломж хэрэгтэй болсон. Тэр л газарт EBC үүрэгээ гүйцэтгэж байна,” гэж тэр нэмж хэллээ.
ЛАТАМ бүсийн санхүүгийн хамтын нийгэмлэгтэй холбогдсон
Энэхүү арга хэмжээний үеэр EBC байгууллага илүү ухаалаг хэрэгсэл болон бүс нутгийн онцлогт нийцсэн дэмжлэгийг хайж буй зах зээлийн оролцогчидтой гүнзгий яриа өрнүүллээ. Брокерууд, шинэ арилжаачдаас эхлээд олон төрлийн санхүүгийн хэрэглэгчидтэй харилцаж, EBC баг тухайн бүс нутгийн хэрэгцээнд тохирсон шийдлийг хамтран бүтээх зорилгоор боловсролын байгууллагууд, финтек хөгжүүлэгчид, орон нутгийн брокеруудтай хамтрах боломжийг судлав.
Үзэсгэлэнгээс цааш: ЛАТАМ-д итгэлцэл, хүртээмжийг нэмэгдүүлэх нь
FCA (Их Британи), ASIC (Австрали), CIMA (Кайманы арлууд), FSC (Маврикий) зэрэг байгууллагын зохицуулалтын дор EBC боловсрол, хариуцлагатай арилжааны дадал, хөрөнгө оруулагчийн эрхийг хамгаалах зэрэг гол үнэт зүйлс дээр төвлөрсөөр байна. Эдгээр нь хөгжиж буй зах зээл болох Латин Америкийн бүсэд хүчтэй хүлээн зөвшөөрөгдөж байгаа чиглэлүүд юм.
“Хөрөнгө оруулалт гэдэг нь зөвхөн хөрөнгө биш — энэ бол итгэлцэл ба мэдлэгийн тухай юм,” хэмээн EBC Санхүүгийн Группийн Латин Америкийн бүсийн менежер Хосе Мануэль Эррера онцолжээ. “Манай үүрэг бол хүмүүст илүү мэдээлэлтэй, мэдлэгтэй шийдвэр гаргахад нь туслах, урьд нь хүрэх боломжгүй мэт санагдаж байсан хэрэгслүүдийг тэдэнд хүргэх явдал юм. Ийм арга хэмжээнүүд сонсох, суралцах, санхүүгийн хамтын нийгэмлэгийг баяжуулах санаа бодлоо солилцох сайхан боломж болдог.”
Мексикээс цааш EBC-ийн анхаарал аль хэдийн Колумб, Чили, Аргентин зэрэг зах зээлд хандсан байгаа бөгөөд эдгээр орон тус бүр өөрийн онцлог бүхий өсөлтийн боломжийг санал болгож байна. Орон нутгийноролцоо, олон хэлний дэмжлэг, соёлд нийцсэн контент зэрэг нь бүс нутгийн тэлэлтийн EBC-ийн хандлагыг цаашид тодорхойлсоор байх болно.
Тус хандлага нь мөн EBC-ийн дэлхийн хэмжээний санаачилга болох “Million Dollar Trading Challenge (MDTC)” тэмцээнийг хөтөлдөг. Бодит арилжаачдад стратегиа боловсруулах, ур чадвараа сайжруулах, зохицуулалттай орчинд өрсөлдөх боломжийг олгодог. Оролцогчид арилжааны өөр өөр арга барилыг туршиж, бодит цагийн шийдвэр гаргалтаа хурцалж, зохицуулалттай өрсөлдөөнд оролцох боломжтой бөгөөд EBC-ийн “санхүүгийн боловсрол бодит, хүртээмжтэй, өргөн цар хүрээтэй байх ёстой” гэсэн үзэл баримтлалыг илэрхийлж байна.
iFX EXPO LATAM 2025-д оролцсоноор EBC зөвхөн нэг зах зээлд нэвтрэх гэж оролдсонгүй. Латин Америкийн санхүүгийн орчинд өөрсдийгөө удаан хугацаанд байршуулж, орон нутгийн дэмжлэг, стратегийн түншлэл болон хөрөнгө оруулагчдын урт хугацааны амжилтыг дэмжих хамтын зорилгыг дахин баталсан үйл явдал боллоо. Бүс нутгийн авьяастнуудыг хөгжүүлэх, боловсролын санаачилгууд хэрэгжүүлэх, дараа үеийн арилжааны платформуудыг нэвтрүүлэх зэргээр EBC илүү хүртээмжтэй, эрх мэдэлтэй арилжааны экосистемийг бүтээх зорилтод тууштай хандаж байна.
Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл: https://www.ebc.com/.
###
EBC Санхүүгийн Группийн Тухай
Лондон хотын санхүүгийн төвд үүсгэн байгуулагдсан EBC Санхүүгийн Групп хөрөнгө удирдлага, брокерийн үйлчилгээний чиглэлээр олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг. Лондон, Сидней, Хонконг, Сингапур, Кайманы арлууд, Бангкок, Лимассол зэрэг дэлхийн томоохон санхүүгийн төвүүдэд салбартай тус компани хувь хүн болон байгууллагуудад валют, түүхий эд, хувьцаа, индекс зэрэг олон төрлийн санхүүгийн зах зээлд шууд нэвтрэх боломжийг олгодог.
Компанийн бүс нутгийн салбарууд харьяа улсынхаа зохицуулах байгууллагаар зохицуулагддаг бөгөөд ёс зүй, ил тод байдлыг гол зарчим болгож ажилладаг. EBC Санхүүгийн Групп (UK) Limited нь Их Британийн Санхүүгийн Үйлчилгээний Хорооны (FCA) харьяанд, EBC Санхүүгийн Групп (Cayman) Limited нь Кайманы Арлуудын Санхүүгийн Зохицуулах Газраар (CIMA), харин Австралийн салбарууд нь Австралийн Үнэт Цаас ба Хөрөнгө Оруулалтын Комиссын (ASIC), EBC Financial (MU) Ltd Маврикийн Санхүүгийн Үйлчилгээний Хорооны (FSC) зохицуулалтад тус тус хамаардаг.
40 гаруй жилийн туршлага бүхий санхүүгийн мэргэжилтнүүдээс бүрдсэн EBC-ийн баг Плазагийн Гэрээ, 2015 оны Швейцар франкийн хямрал, COVID-19 цар тахлын үеийн зах зээлийн савлагаа зэрэг дэлхийн томоохон эдийн засгийн мөчлөгүүдийг даван туулж ирсэн туршлагатай. Компанийн соёл нь шударга байдал, харилцан хүндлэл, хөрөнгө хамгаалалтыг нэн тэргүүнд тавьж, хөрөнгө оруулагч бүрийн харилцааг онцгой ач холбогдолтойгоор хүлээн авч, хүндэтгэлтэй ханддаг зарчимд тулгуурладаг.
EBC Санхүүгийн Групп алдарт FC Barcelona клубын Албан ёсны Гадаад Валютын Түнш байгууллага бөгөөд Ази, Латин Америк, Ойрхи Дорнод, Африк болон Номхон далайн бүс нутгуудад тусгай чиглэлийн санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг. НҮБ-ын Сан болон дэлхийн хамгийн том оролцоонд суурилсан кампанит ажил болох “United to Beat Malaria” хөтөлбөрийн түншлэлийн хүрээнд дэлхийн эрүүл мэндийн санаачлагуудад хувь нэмэр оруулж байна.
Мөн EBC Оксфордын Их Сургуулийн Эдийн Засгийн Тэнхимийн хэрэгжүүлдэг “Эдийн засагчид юу хийдэг вэ?” олон нийтэд зориулсан боловсролын цувралыг дэмжин оролцож, эдийн засгийн ойлголтыг олон нийтэд энгийн, хүртээмжтэй байдлаар хүргэж, нийгмийн тулгамдсан асуудлуудын талаарх ойлголт, хэлэлцүүлгийг гүнзгийрүүлэхэд хувь нэмрээ оруулж байна.
Michelle Siow
EBC Financial Group
+60 163376040
michelle.siow@ebc.com
Visit us on social media:
LinkedIn
Instagram
Facebook
YouTube
X
Other

Distribution channels: Banking, Finance & Investment Industry, Business & Economy, Conferences & Trade Fairs, Technology, World & Regional
Legal Disclaimer:
EIN Presswire provides this news content "as is" without warranty of any kind. We do not accept any responsibility or liability for the accuracy, content, images, videos, licenses, completeness, legality, or reliability of the information contained in this article. If you have any complaints or copyright issues related to this article, kindly contact the author above.
Submit your press release